ДЭЛХИЙН МЭДЭЭ

Трамп сонгуульд ялбал Хятад руу чиглэсэн хатуу бодлогоо үргэлжлүүлэх болно


“South China Morning Post” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль БНХАУ-д хэрхэн нөлөөлж болохыг судалж үзжээ. АНУ-ын сонгогчдын дийлэнх нь Трампын засаглалын дараа Байден бүх зүйлийг буцаан хэвэнд нь оруулна хэмээн найдаж байгаа боловч хоёр улсын харилцааны тал дээр олонх нь эргэлзсэн байр суурьтай байгаа аж. Хэдэн арван жилийн турш үргэлжилсэн найрсаг харилцаа төгсгөл болж байгаа учир цаашдын харилцааг сөргөлдөөнгүйгээр төсөөлөхөд бэрх хэдий ч Бээжингийн зүгээс арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ боломж нээнэ хэмээн найдсаар байна. Сүүлийн хэдэн сарын хувьд БНХАУ-ын мэргэжилтнүүд хоёр улсын харилцаа муудсанд Трампыг буруутгаж байсан билээ.

FILE – In this Sept. 24, 2015 file photo, Chinese President Xi Jinping and Vice President Joe Biden walk down the red carpet on the tarmac during an arrival ceremony in Andrews Air Force Base, Md. Chinese leaders hope Washington will tone down conflicts over trade, technology and security if Joe Biden wins the Nov. 3 presidential election. But any shift is likely to be in style, not substance, as frustration with Beijing increases across the American political spectrum. (AP Photo/Carolyn Kaster, File)

Мөн Трампын хувьд Бээжин Байденыг дэмжиж байгаад итгэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм. Байденыг дэмжиж буй хүмүүс түүнийг хоёр улсын хурцадмал харилцааг сэргээж, Барак Обама Ерөнхийлөгчийн үеийнхтэй адил болгоно хэмээн найдаж байгаа аж. Жишээ нь, Уйлсон төвийн Киссинжер хүрээлэнгийн захирал Роберт Дали “Байден олон улсын байгууллагуудтай холбоогоо сэргээж, Бээжинтэй хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлсэн бодлого хэрэгжүүлэх болно. Энэ нь өнөөгийн үл ойлголцлыг тодорхой хэмжээнд бууруулж, тогтвортой байдлыг авчрах болно” хэмээсэн байна.

Харин Вашингтон дахь Олон улсын аюулгүй байдлын шинжилгээний хүрээлэнгийн захирал Гал Люфт аль ч нэр дэвшигч Бээжингийн сонирхлыг төдийлөн татахгүй байгаа хэмээн тэмдэглэж, “Бээжингийн хувьд арай бага зовох, эсвэл дайнд орох гэсэн хоёр салаа замын эхэнд ирээд байна. Харин Байден эхний сонголтыг санал болгож буй” хэмээн ярьжээ. Бээжингийн Реньминий их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Ван Ивэй “Хятад мэдээж сонгуульд ихээхэн санаа зовж байна. Хэрэв Байден ялбал үүсээд буй асуудлыг арай олон талаас нь авч үзэж магадгүй. Харин Трамп ялбал Хятад руу чиглэсэн хатуу бодлогоо үргэлжлүүлэх болно” гэжээ.

Эх сурвалж: Time.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet