newswire

Агаарын бохирдол коронавирусээр нас барахад нөлөөлдөг

Коронавирусийн  халдварын улмаас нас барсан тохиолдлуудын 15 орчим хувь нь агаарын бохирдолтой холбоотой нь судалгаагаар батлагджээ. Германы Иоганн Гутенбергийн нэрэмжит их сургуулийн профессор Томас Мюнцель “Хүмүүс бохир агаараар амьсгалах үед бичил тоосонцрууд уушги руу нэвтрэн орж, үрэвсэл үүсгэдэг. Үүний үр дүнд артерийн судасны дотор хана гэмтэж, агшиж, уян хатан чанараа алддаг. Коронавирус мөн ийм замаар хүний бие организмд үүсдэг” хэмээсэн байна.   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, агаарын бохирдлын улмаас жил бүр долоон сая орчим хүн нас бардаг байна. Бодит байдал дээр үүнээс ч олон тоо байж магадгүй болохыг судлаачид үгүйсгэдэггүй аж.  Агаарын бохирдол коронавирусийн халдварт өвчний үед хэр хүчтэй нөлөөлж буйг Мюнцель болон түүний багийнхан судалжээ. Ингэхийн тулд тэд дэлхийн томоохон хотуудын агаар дахь аэрозолын тархалтыг харуулсан хиймэл дагуулаас авсан зургуудыг энэ оны эхний хагаст коронавирусээр халдварласны улмаас нас барсан хамгийн олон тохиолдлуудтай харьцуулсан байна. Судалгааны явцад коронавирусээр халдварласны улмаас нас барсан тохиолдлуудад агаарын бохирдлын үзүүлсэн нөлөө харьцангуй өндөр байжээ. Тодруулбал, Чех Улсад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүмүүсийн 29 орчим хувь нь агаарын бохирдолтой холбоотой байсан бол БНХАУ, Герман, Швейцарь, Бельгид 20-оос 25 хувьтай байжээ. Харин Зүүн, Өмнөд Азийн хотуудад энэ үзүүлэлт илүү өндөр байсан бөгөөд зарим үзүүлэлт 35-40 хувьд хүрсэн байна. Хамгийн бага үзүүлэлтүүд Шинэ Зеланд, Австрали, Израильд ажиглагджээ. Тэнд нас баралтын 1, 2, 6 хувь нь тус бүр агаарын бохирдолтой холбоотой байсан аж. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet