newswire

Агаарын тээврийн компаниудын туршиж буй шинэ санаанууд

Цар тахлын үеэр агаарын тээврийн компаниудын орлого буурч, орлого олохын тулд төрөл бүрийн бизнесийн шинэ санаануудыг туршиж эхлээд байна

Сингапурын иргэний агаарын тээврийн “Singapore Airlines” –Тус компани нь зогсоолд буй “Airbus A380” загварын нисэх онгоцонд зоог барих үйлчилгээ гаргасан нь амжилттай болж, эхний хоёр өдөр захиалга нь ердөө хагас цагийн дотор дүүрчээ. Нэг орой тус онгоцонд зоог барихад 496 орчим ам.долларын  үнэтэй ч онгоцонд зоог барих хүсэлтэй үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр урт дараалал үүссээр байгаа аж. Үйлчлүүлэгчид энгийн болон бизнес ангиллын суудлаас сонгож, хооллох үедээ кино үзэх боломжтой бөгөөд коронавирусээс сэргийлэх үүднээс нэг ээлжинд онгоц бүрийн суудлын багтаамжийн талаас хэтрүүлэлгүй ашиглаж байгаа аж.

Австралийн агаарын тээврийн “Qantas”- “Боинг 787” онгоцоор энэ сарын 10-наас эхлэн агаарын аялал жуулчлалын нислэг үйлдэж эхлээд байна. Нэг удаа нисэхдээ 150 зорчигчтойгоор улсынхаа үзэсгэлэнт байгальтай газруудыг дайран өнгөрч, ойролцоогоор 4000 фут аялах юм байна.  Одоогоор нислэгийн тийзүүд богино хугацаанд зарагдаж байгаа бөгөөд эхний өдрийн нислэгийнх ердөө арав орчим минутын дотор дууссан байна. Түүнчлэн “Qantas” туйлын туяа харах боломжтой саруудад Антарктидад руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

“Ghost flights”Хэдийгээрдэлхийн улс орнууд хөл хорио тогтоож, авиа компаниуд тэг зогсолт хийх болсон ч дэлхийн хэмжээнд эмнэлгийн хэрэгслийн эрэлт хэрэгцээ, бараа бүтээгдэхүүний импорт, экспорт үргэлжилсээр  байгаа. Цар тахлын тахал эхэлснээс хойш 150 орчим агаарын тээврийн компани зөвхөн ачаа тээвэрлэл зориулалтаар “сүнсний нислэг” үйлдэж байгаа талаар Логистик Менежмент сэтгүүлд мэдээлжээ.

“Icelandair Group” – Хятад Улсаас Европ, АНУ руу эмнэлгийн тоног төхөөрөмж тээвэрлэж эхэлсэн.

“Emirates SkyCargo”-Үйлчлүүлэгчдийн эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан өнгөрсөн тавдугаар сараас эхлэн зорчигч тээврийн “B777-300ER” онгоцнуудаараа  ачаа зөөж эхэлжээ.

“KLM”, “SWISS”, “Qantas”, “Air Canada”, “Cathay Pacifi”c зэрэг бусад агаарын тээврийн компаниуд мөн л зорчигч тээврийн онгоцондоо ачаа тээвэрлэх өөрчлөлт оруулсан байна

“Korean Air”- Өмнөд Солонгосын агаарын тээврийн компани болох  “Korean Air” болон “Asian Airlines”  өнгөрсөн долоо хоногт хоёрдугаар улирлын  үйл ажиллагааны тайлангаа гаргажээ. Тайланд “Korean Air”-ын үйл ажиллагааны ашиг  148.5 тэрбум вон буюу 125.2 сая ам.доллар , “Asian Airlines” –ийнх 100 тэрбум вон байв. Солонгосын авиа компаниуд ийм хэмжээний ашиг олсон нь зорчигч тээврийн онгоцнуудыг хамгийн түрүүнд ачаа тээвэрлэх зорилгоор ашиглаж эхэлсэнтэй холбоотой аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet