Live
ӨВ СОЁЛ

“Хаадын хөрөг”-ийг дэлгэв

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул уран бүтээлч зураач, уран барималч, гэрэл зурагчин  Д.Амараагийн “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Дүрслэх урлагийн музейд боллоо.

Тэрбээр, сүүлийн хоёр жилийн турш Монгол Улсын өргөн уудам талаар төдийгүй ӨМӨЗО-ны Шилийн голын тал нутгаар судалгааны ажлаа явуулж хүн чулуудтай “хөөрөлдөн”, нутгийн зон олонтой уулзан учирч, эрт эдүгээгийн түүх намтрыг нь эрэн сурвалжилж хээр талд мартагдаж хоцорсон хүн чулуудыг судалгааны эргэлтэд оруулж буй уран бүтээлч юм. Энэ хугацаанд олон арван хүн чулууг шинээр нээн илрүүлж, баримтжуулан авсан байна. Энэхүү чулуун өв соёл, тэр дундаа хөрөг чулуудын талаарх уран бүтээлчийн эрэл хайгуул, судалгааныхаа нэгээхэн хэсэг болгож энэхүү үзэсгэлэнгээ олонд толилуулж буй юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet