НИЙГЭМ

ЕБС-иудад “Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байх чиглэл өглөө

Европын орнуудын уламжлалт баяр болох “Сүнсний баяр”-ыг ЕБС-иудын дунд тэмдэглэхгүй байх чиглэлийг аль 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Тэгвэл энэхүү чиглэл хүчинтэй хэвээр бөгөөд энэ жил ч дагаж мөрдөхийг БШУЯ-наас өглөө. Учир нь зарим сургуулиуд тус баяртай холбогдуулан сурагчдаас мөнгө татжээ.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4, 5 дугаар зүйлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болон “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр”-ийн нэр, сар өдрийг тус тус хуульчилсан бөгөөд “Халловен” буюу “Сүнсний баяр” нь дээрх жагсаалтад тусгагдаагүй болно гэжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet