ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын хамгийн ахмад дипломатч өөрийгөө тусгаарлажээ

ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн мягмар гарагт тус улсын хамгийн өндөр настай дипломатч Сергей Лавров “Ковид-19”-ийн халдвартай хүнтэй  ойр байсан тул өөрийгөө тусгаарласан талаар мэдээлжээ. Тэрбээр 70 настай билээ. Тиймээс ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал, уулзалт бүгд цуцлагдаж байгааг яамнаас албан ёсоор мэдэгдсэн байна.

Европын  орнуудын нэгэн адил ОХУ-д  корона вирусийн тохиолдол хурдацтайгаар өссөөр байгаа юм. Одоогоор ахмад дипломатч коронавирусийн халдвартай ямар хүнтэй ойр байсан нь тодорхойгүй байгаа юм. Сергей Лавров өнгөрсөн 2004 оноос хойш ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа бөгөөд сайд даваа гарагт Афинд айлчилж, Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Гадаад хэргийн сайд Никос Дендиас нартай хэлэлцээ хийжээ. Мөн тэрбээр сөрөг хүчний удирдагч Алексис Ципрастай ч уулзсан байна. Харин өнөөдөр болон маргааш   Балкан дахь айлчлалынхоо хүрээнд Сараево, Белградад очих байжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко гэр бүлийнхнийх нь нэг нь коронавирустай болох нь батлагдсан учир тусгаарлалтад орсон. Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-д коронавирусийн улмаас 320 хүн амиа алдсан байна.

Эх сурвалж: https://www.rt.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet