newswire

ҮЙЛ ЯВДАЛ: “КОВИД-19”-ийн үед тэргүүн эгнээнд ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгоно

Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ЫН БАЙР
09:00 цагт: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын оролцогч талуудын үндэсний хоёрдугаар форум болно.

МОНГОЛБАНК
10:00 цагт: Монголбанк, ЦЕГ, Голомт банк хамтран зохион байгуулж буй “Ятгах тусам нягтал-2” аяны нээлтийн ажиллагаа болно.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
10:00 цагт: “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг шалгаруулна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

ХҮН ТЕАТР
11:00 цагт: Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Ай ти эм – 2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” уриан дор 21 дэх жилдээ болно. Мөн “КОВИД ба КОВИД-19-ийн дараах үеийн аялал жуулчлалын чиг хандлага” сэдэвт уулзалт болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
11:30 цагт: “КОВИД-19” цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан резидент эмч нарт талархал илэрхийлж, мөнгөн урамшуулал олгоно.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО
11:30 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагнал гардуулна.

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ
11:30 цагт: Уран бүтээлч Д.Амараагийн “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

ТӨРИЙН ОРДНЫ E-MONGOLIA МЭДЭЭЛЛИЙН ХЭСЭГ
12:00 цагт: Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ зам тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ.

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ
14:30 цагт: Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж буй “Миний мэдэх Солонгос орон” гар урлал, уран зургийн үзэсгэлэн, наадмын нээлт болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet