COVID-19

Тедрос Адханом Гебрейесус: Вакцины үндсэрхэг үзэл нь цар тахлыг богиносгох биш уртасгах болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) -ын тэргүүн дэлхий даяар коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан “Ковид-19”-ийн эсрэг вакциныг хүн бүрт хүргэхэд дэлхий дахины эв нэгдэл чухал гэдгийг онцолжээ.

Берлинд гурван өдрийн турш үргэлжилсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр видео мэдэгдэл хийхдээ Тедрос Адханом Гебрейесус “Цар тахлаас салах цорын ганц арга бол  ядуу буурай орнууд вакциныг шударгаар авах боломж олгох явдал” гэж онцлов. Тэрбээр “Улс орнууд хамгийн түрүүнд иргэдээ хамгаалахыг хүсэх нь зүйн хэрэг. Гэхдээ үр дүнтэй вакцин гарган авсан  тохиолдолд бид үүнийг  үр дүнтэйгээр ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, зарим орны бүх иргэнийг бус бүх орны зарим иргэнийг вакинцуулах нь илүү үр дүнтэй. Вакцины үндсэрхэг үзэл нь цар тахлыг богиносгох биш уртасгах болно” гэжээ.

В мире зарегистрировано 79 тыс случаев заражения Covid-19

1.1 сая гаруй хүний ​​аминд хүрээд буй “Ковид-19”-ийн эсрэг вакциныг бүтээхээр дэлхийн эрдэмтэд уралдаж байгаа. Одоогийн байдлаар олон арван вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа явж байгаа бөгөөд арав орчим нь  гуравдугаар шатанд ороод буй. Европын холбоо, АНУ, Их Британи, Япон тэргүүтэй хэд хэдэн орон үйлдвэрлэж буй вакцин нь үр дүнтэй байгаа эмийн компаниудад их хэмжээний захиалга өгөөд байгаа юм. Гэхдээ “түрүүвч нимгэн” орнууд дарааллын ард үлдэх вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэж байна. ДЭМБ-аас тэгш хүртээмжийг хангах зорилгоор “Ковакс” хэмээх олон улсын схем хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Өнгөрсөн бямба гарагийн байдлаар халдварын 465.319 тохиолдол бүртгэгдсэнээс талаас илүү хувь нь Европын орнуудад бүртгэгдээд байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш цар тах лыг “Энэ цаг үеийн хамгийн том хямрал” гэж нэрлэсэн юм. Тэрбээр “Алхам тутамд дэлхийн эв санааны нэгдлийг шаардаж байна” хэмээжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet