ЭДИЙН ЗАСАГ

Ипотекийн ЗУРГААН хувийн хүүтэй зээлийг 221 иргэн аваад байна

Гэрэл зургийг MPA.mn

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг НАЙМАН хувь, аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг ЗУРГААН хувь байхаар тогтоосон. Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш энэ сарын 22-ны өдрийн байдлаар  нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас, 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус олгожээ.

2 сэтгэгдэл

  1. Зочин..

    2020-10-27

    ЯМАР ХҮМҮҮС НЬ АВСАН ЮМ БОЛ ОО!!! ИРГЭДЭД САЙН МЭДЭЭЛЭЛ ИРЖ АМЖААГҮЙ БАЙХАД ЯАСАН ХУРДАН 6%-ИЙН ЗЭЭЛ АВДАГ НӨХДҮҮД ВЭ!!!! БАС МЭДМЭЭР Л ЮМ БАЙНА ТЭЙ!!!!

  2. Naraa

    2020-10-27

    Bank deer ochood l avch bolno

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet