СОНИН ХАЧИН

Осака мужийн Икеда хотын захирагч өрөөндөө саун байрлуулж байсан нь ил болжээ

Дискний ивэрхий өвчнөөр шаналж буй Осака мужийн Икеда хотын дарга эмчилгээний журмаар ажлын өрөөндөө саун байрлуулсан тухай мэдээлэл Японд ихээхэн шуугиан тариад байна.

44 настай Хироки Томита уг үйл явдалтай холбогдуулан энэ сарын 23-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал хийж ард түмнээсээ уучлал гуйгаад өөрийн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Хамгийн анх “Daily Shincho” мэдээллийн сайт хотын даргыг  хотын захиргааны байрны  гурван давхар дахь  хүлээлгийн өрөөний ойролцоох жижиг өрөөнд  гэрийн саун байрлуулсан талаар мэдээлжээ. Харин Томито мөгөөрсөн жийргэвч нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор цайны цагаараа 20 минут ашигладаг байсан гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэрээ хэлэв.

Тэрбээр, эмчийн зөвлөсний дагуу хэдхэн хоног ашиглаад дахин ашиглаагүй хэмээгээд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ хэмжээг тооцоолж, зарцуулсан мөнгөө буцааж төлөхөө амласан байна. Тэрбээр мөн хотын даргын хүлээлгийн өрөөнд дасгалын дугуй суурилуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч аль хэдийнээ авсан  гэдгээ мэдэгдсэн байна. Томита 2019 оны дөрөвдүгээр сард болсон хотын даргын сонгуульд ялалт байгуулснаар Икеда хотын захирагчийн албыг хаших болсон билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet