Live
НИЙГЭМ

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эгүүлэн татах асуудлаар мэдээлэл хийж байна

Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр МАН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан. Тэрбээр дүүргийн ИТХ-д МАХН-аас ганц суудал авч, ийн өөр намд элссэн нь сонгогчдоо доромилсон хэрэг мөнөөс мөн билээ.

Харин МАН-д элссэн Э.Магнайбаяр фэйсбүүктээ “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэний эрх ашгийг бодож МАН-д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! Дэвтэр дүүрэн захиа даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан. Үүнийгээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна” гэсэн юм.

Тэгвэл түүнийг эгүүлэн татах талаар сонгогдсон хорооны оршин суугч хуульчид болон иргэд мэдээлэл хийж, үзэл бодлоо илэрхийллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet