УИХ дахь АН-ын бүлэг: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Хувийн тэтгэврийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг АН-ын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн АН-ын бүлгээс Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барих гэж байна. Энэ бол 270 мянган хүнийг хамарсан асуудал. Энэ бол ахмадуудад маш хэрэгтэй хуулийн төсөл юм. АН-ын бүлэг хуралдаад 100 хувийн саналаар өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Доод хэмжээ гэдэг нь 500 мянган төгрөгөөс дээш байхаар хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг санаачлах болсон зорилго ойлгомжтой. Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр амжиргаанд хаанаа ч хүрэхгүй” гэв.

fhgfg
2020-10-27
Шийдлээ зөв гаргаач ээ, Тэтгэврийг тогтоохдоо улсан оруулсан хувьнэмрийг нь тооцсон бгаа Гэтэл яагаад ийм утгагүй нэг талыг барьсан шийдвэр яриад бна аа !!!ygjn