newswire

Томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо ес боллоо

БНСУ-д томуугийн эсрэг вакцин тариулсны дараа нас барсан хүний тоо ес болон нэмэгджээ. Гэхдээ тус улсын Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн томуугийн вакцин нас баралтын шалтгаан шууд холбоогүй хэмээн мэдэгдэж, Засгийн газар орон даяар томуугийн эсрэг вакцины хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно гэжээ. Харин БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагийн (KDCA)  дарга Жон Ен Кён хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа, KDCA нь нас барсан есөн хүний үхлийн шалтгааныг нарийвчлан судлах болно гэж мэдэгдэв. Тэрбээр  “Бид нас баралт вакцинтай холбоотой эсэхийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Гэхдээ нөгөө талаас нас баралтын шалтгаан дархлаажуулалтын дараах харшлын урвал болох анафилаксийн шоктой холбоотой байж болзошгүй” хэмээжээ. Вакцинжуулалт хамрагдсанаас нэгээс хоёр хоногийн дараа нийт есөн хүн нас барснаас эрүүл мэндийн байгууллагууд  наймд нь  эпидемиологийн судалгаа, задлан шинжилгээ хийж байгаа аж. БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй томуугийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрт одоогоор 8.36 сая хүн хамрагдаад байгаа юм байна. Өмнө нь эрүүл мэндийн байгууллагууд тус улсын өмнөд амралтын арал Чежүгийн 68 настай эрэгтэй, Тэгүгийн 78 настай өвгөн буудлага авсны дараа нас барсан гэж мэдээлж байсан. Хамгийн анх өнгөрсөн баасан гарагт Инчон хотод 17 настай вакцин хийлгэснээс  хоёр хоногийн дараа нас барснаас хойш долоо хүрэхгүй хоногийн дотор ес болж өсөөд байгаа юм.  Өнгөрсөн мягмар гарагт Хойд Жолла мужийн Гочан хотод амьдардаг 77 настай эмэгтэй, Тэжон хотын 82 настай эрэгтэй нар барсан бөгөөд үхлийн шалтгаан нь төстэй байгаа аж. Тэд даваа гарагт  томуугийн эсрэг вакцин хийлгэсэн байна. Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр нас барсан хүмүүс “Кореа Вакцин”, “Boryung Biopharma”, “LG Chem”, “SK bioscience” компанийн үйлдвэрлэсэн томуугийн вакцинд хамрагдсан байна. Эрүүл мэндийн байгууллагууд тухайн вакциныг нас барсан иргэдтэй хамт нэг эмнэлгийн байгууллагад нэг өдөр тарьсан хүмүүсийг сайтар хянаж байгаа гэдгээ мэдэгдэв. Одоогоор  431 хүнд томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа хэвийн бус хариу үйлдэл илрээд байгаа аж. Энэ сарын эхээр Сөүлийн эмийн аюулгүй байдлыг хянах байгууллага томуугийн эсрэг вакцинаас цагаан тоосонцор илэрснийг баталсны дараа 615 мянган тун томуугийн эсрэг вакциныг эргүүлэн татсан.

1 сэтгэгдэл

  1. Үнэнг эрэлхийлэгч

    2021-06-16

    Хөх толбот Монголчууд минь,СЭР СЭР СЭР
    Хөлбөрөн өнгөрөх хором мөч үргэлжилсээр
    Хүн төрөлхтөний мөн чанар үгүй болжээ
    Хөх тэнгэр дэх өвгөдийн сургааль санаач
    Худал үнэн,хар цагаан аль аль нь
    Хорвоо ертөнцөд тэнцүү байж тэнцвэржинэ
    Хэн нэгний шунаг сэтгэл,хорон санаа
    Хэрээс хэтэрч хүнээ байх нь ээ
    Эрхээ эдэлж,дураараа аашлагчид
    Илүүг идэж,билүү долоогчид
    Хээл хахуулиар хэмх ховсдуулан
    Ховдоглон идсээр чөтгөр болжээ
    Цаг улиралын ханиад томуугаар
    Цар тахал,ковид корона хэмээн
    Хий ханиалга,хоосон хийрхэл
    Хүмүүний сэтгэл үймүүлэн сандаргаж
    Хөх толботны хөөрхөн үрс
    Удам угсааг сүйрүүлж устгах
    Уудам газар нутагт шунасан
    Хар санаат манж язгууртны үйлдэл
    Шунасан сэтгэлт өмхий тулмуудад
    Шургалж ядсан тархи угаалт
    Түмнээ барьцаалсан увайгүй сэтгэл
    Төрөө худалдсан чөтгөрүүдийн үйл шүү
    Хорт хавдар эдгэх энэ цаг үед
    Хоосон сэжгээр сэтгэл өвчлүүлж
    Хандив нэрийн дор хуйвалдаж
    Хортой тарилгаар хордуулж байна
    Сэжгээр өвчилж сүжгээр эдгэдэг
    Дэм дэндээ дархлаагаа дэмжин
    Дулаан явбал 1000 лан шүү
    СЭР СЭР СЭР

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet