newswire

Вьетнамд болсон үерийн улмаас 105 хүн амиа алджээ

Хэдэн долоо хоног үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас үүссэн үер, хөрсний гулгалтад  Вьетнамын төв хэсгийн таван сая хүн өртөж, 105 хүн амиа алджээ. Амиа алдсан хүний гуравны нэг нь цэргүүд байсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Одоогоор  27 хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд сураггүй бологсдын тоо цаашид өсөхөөр байгаа аж. Үерт  178 мянган байшин живж,  7000 га (17,297 акр) тариалангийн талбай автаж, 700 мянга орчим амьтан үхсэн байна.  Үерийн улмаас хурдны замууд эвдэрч, цахилгаан тасарсан учраас зарим бүс нутагт одоо хүртэл тусламжийн багийнхан очиж чадахгүй байгаа аж. Тухайлбал Куангбинь мужийн иргэд тусламж хүлээн байшингийн  дээвэр дээр сууж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа юм. Олон улсын Улаан загалмай холбоо (ОУЗХ) дэлхийн улс орнуудад хандаж, Вьетнамд туслахыг уриалаад байна. ОУСБХ-ны ахлах албан тушаалтан Кристофер Расси “Энэ удаагийн үер сая сая хүнийг ядуурлын ирмэг рүү улам түлхэх болно” гэдгийг онцолжээ. Вьетнамын цаг уурын агентлаг ирэх бямба гарагт халуун бүс нутгийн Сауделийн шуурга төв бүс нутгийг дайрч, хүчтэй аадар бороо орж, үерийг улам даамжруулж болзошгүйг анхааруулсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet