ДЭЛХИЙН МЭДЭЭ

Цусны хорт хавдрыг эмчилнэ

Биеийн дархлааны системийг дахин сэргээснээр цусны хорт хавдрыг эмчлэх боломжтой тухай АНУ-ын хавдар судлалын тэргүүлэх профессор Фред Хатчинсон жил бүр Вашингтон хотноо болдог “Шинжлэх ухааны дэвшил” хурлын үеэр мэдэгджээ.  Цусны хорт хавдартай өвчтний биенээс цусны цагаан эсийг ялган авч лабораторид өөрчилсний дараа буцаан хүний биед оруулснаар  хорт хавдрыг эмчлэх боломжтой аж. Мэргэжилтнүүд үүнийг шинжлэх ухааны томоохон нээлт болсон хэмээн үзэж байгаа юм байна. Хорт хавдрын эсүүд  дархлааны системийг амархан  гэмтээдэг байна. Судлаачид цусны цагаан бөөмийг зохиомлоор хавдрын эсийг эсэргүүцэх чадвартай болгосон аж. Профессор Риддель  ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа: Энэ арга нь өвчтнийг 90 хувь эмчлэх боломжтой. Гэхдээ илүү их судалгаа хийх хэрэгтэй гэв. BBC агентлагийн шинжээч Жеймс Галлахер “Хорт  хавдар өдөр ирэх тусам залуужиж, дэлхий нийтийн тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Хорт хавдрыг эмчилнэ гэдэг бол том амжилт” гэв. Их Британийн хавдар судлалын доктор Алан Уорсли “Үнэхээр том алхам боллоо. Одоогоор цусны хотр хавдрыг эмчлэх боломжгүй байгаа. Гэтэл цусны хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн үед хурдацтай нэмэгдэж байна. Одоо бидэнд үүнийг  үр дүнтэй болгох л үлдлээ” гэв.

Эх сурвалж: drugtargetreview.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet