СПОРТ

Ерөнхий сайдын нэрэмжит барилдаан арванхоёрдугаар сарын 5-нд болно

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Үндэсний бөхийн барилдааны цомын төлөөх тэмцээнийг урьдчилсан байдлаар арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус барилдааныг зохион байгуулах ажлын хэсгийн гурав дахь хурал өнөөдөр Биеийн тамир, Спортын газарт боллоо. Цомын төлөөх уг тэмцээнийг Спорт цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна гэв.

Өнөөдрийн хурлаар барилдааны зохион байгуулалт, нээлт хаалтын үйл ажиллагаа болон худалдаа үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet