УЛААНБААТАР

“Хангарьд” ордны дуудлага худалдааг 43.4 тэрбум төгрөгөөс эхлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гээд Нийслэлийн засаг захиргааны байруудыг нэгтгэн Яармаг дахь шинэ цогцолбор руу нүүлгэх учир одоогийн “Хангарьд” ордонг дуудлага худалдаагаар хувьчилахаар болжээ.

Тиймээс “Хангарь” ордоны барилгыг Нийслэлийн өмчөөс хувьчлах тогтоолыг ИТХ-аас гарган хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан байна. Өмч хувьчлах комиссоос дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөг байхаар тогтоожээ. Дуудлага худалдаа 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нээлттэй болох юм. Нээлттэй дуудлагын худалдаа учир дотоодын болон гадаадын ямар ч өмчийн хэлбэрийн байгууллага, компани оролцох боломжтой гэж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын өмчийн бүртгэл хувьчлалын хэлтсийн дарга Д.Итгэл хэллээ.

Барилгыг дуудлага худалдаагаар худалдан авсан иргэн, компани, ААН нь 14 хоногийн дотор төлбөрөө хийх ба түүний дараагаар өмчлөгчийн эрхийн гэрчилгээг олгох юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet