ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадууд яагаад математиктаа сайн байдаг вэ

Азиуд, тэр дундаа хятадууд математикт сайн  гэсэн хэвшмэл ойлголт маш өргөн тархсан байдаг. Олон улсын математикийн тэмцээнд олон удаа дээгүүр байр эзэлж байсан 15 настай  Чу Чеук Хэй “Хятад болон Азийн оюутнууд  бусад орны хүүхдүүдээс илүү сайн амжилт үзүүлдэг нь олон удаагийн тэмцээн дээрээс харагдаж байсан” хэмээн ярьжээ. 

Хонгконгийн физик, математикийн багш Алекс Даттон “Миний хичээл зааж байсан оюутнуудаас хятадууд математиктаа арай илүү сайн байдаг” хэмээсэн байдаг. Үүнээс гадна  Хонконгийн их сургуулийн математикийн боловсролын профессор Фредерик Леунг сүүлийн хоёр жил хагасын турш энэ сэдвийн талаар судалсан байна. Тэрбээр хятад оюутнууд математиктаа бусдаас илүү  байгаа шалтгаануудын нэг нь шаргуу хөдөлмөр болон  Күнзийн соёл хэмээжээ. Леунг Лондонд би эцэг эхчүүдээс судалгаа авах үеэрээ тэднээс “Таны хүүхэд математикийн хичээлдээ ямар вэ. Хэрэв тийм сайн биш бол үүний шалтгааныг юу гэж бодож байна” хэмээн асуухад “Би өөрөө математикт сайн биш байсан. Гэхдээ манай хүүхэд сагсан бөмбөг, хөгжим эсвэл урлагт маш сайн” гэж хариулдаг. Харин хятад ээж аавуудаас дээр дурдсан асуултаа асуухад “Тэр залхуу” хэмээдэг. Тэгэхээр хятад эцэг эхчүүдийн сэтгэхүй барууны эцэг эхчүүдээс маш их ялгаатай байгаа юм.

Барууныхан хүүхдийнхээ  амжилт, бүтэлгүйтэл, ялангуяа математикийн хичээлийг төрөлхийн чадвартай холбодог. Харин Леунг хятадууд математиктаа сайн байдгийг үндэсний шалгалттай мөн холбоотой гэдгийг онцолжээ. “Үндэсний шалгалт нь VII зууны үед Сүй гүрний үед  хүмүүсээс Күнзийн сонгодог зохиол, хууль эрх зүй, улс төрийн талаар шалгалт авдаг байсан юм . Шалгалт бол  шат ахиж, төрийн нэр хүндтэй ажилд орох нэг арга байв. Энэ үеэс л хятуудад шалгалатад сайн бэлдэж, шаргуу суралцах нь хүний ​​амьдралыг сайжруулах боломжтой гэсэн санааг өдөөсөн. Тиймээс үе дамжин бид шалгалтанд гүн гүнзгий  ач холбогдол өгдөг байсан” хэмээн Леунг ярьжээ . Хятадад эцэг эхчүүдийн 90 гаруй хувь нь хүүхдээ нэмэлт давтлага дугуйланд хамруулдаг бөгөөд энэ нь өнгөрсөн оны байдлаар 383 тэрбум ам.доллароор хэмжигдэж байв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet