ДЭЛХИЙН МЭДЭЭ

Чикаго зургаа дахь жилдээ хамгийн их хархтай хотоор тодроод байна

Чикаго  аль ч хотын хүсэхээргүй цолыг зургаа дахь жилдээ хүртэж байна. Тус хот  зургаа дахь жилдээ АНУ-ын хамгийн их хархтай хотын жагсаалтыг тэргүүлжээ. Атланта хотод байрладаг хортон шавьжтай тэмцэх үйлчилгээ эрхэлдэг Оркин гэх байгууллага жил бүрийн есдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд мэрэгч амьтдын тоог ойролцоогоор гаргаж АНУ-ын хотуудыг эрэмбэлдэг. Жил бүр хотуудын байр солигдаж байдаг   ч Чикаго сүүлийн зургаан жил жагсаалтыг тасралтгүй тэргүүлсээр байгаа аж. Оркины энтомологич Бен Хоттел орон сууц нь мэрэгч амьтдын хамгийн таатай амьдрах орчин болдог. Мэрэгчид нэг газраа суурьшсан тохиолдолд  богино хугацаанд  олноор  нөхөн үржиж эхэлдэг” хэмээжээ. Хотын захиргаа хархнуудыг устгах ажлыг олон жилийн турш хийсээр ирсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа ажээ. Чикагогийн “хархнуудтай хийх дайн” 2016 оноос эхлэн улам ширүүсч хархнуудыг устгах ажлын хэсэг хүртэл шинээр байгуулагдсан байна. Оршин суугчид ч гэсэн тоог нь бууруулахын тулд муур үрчилж авч эхэлжээ. Оркиноос гаргасан хамгийн их хархтай хотуудын  жагсаалтын эхний аравт Лос Анжелес, Нью-Йорк, Вашингтон, Сан-Франциско, Детройт, Филадельфиа, Балтимор, Денвер, Миннеаполис багтжээ. Хүйтрэх тусам мэрэгч амьтад дулаан орогнол хайж,  хархны идэвхжил улам бүр нэмэгдсээр байх болно гэдгийг Оркиноос анхааруулжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet