НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

09:00 цагт: Барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй барилгын зураг төсөл зохиогч оролцсон “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” зөвлөгөөн болно.

ШУТИС-ИЙН VIII БАЙР

11:30 цагт: БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийн зүгээс Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 4.2 тэрбум төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.

 “ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ

12:00 цагт: Продюсер Б.Наранзун “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогчдоос бүрдсэн “The Raisins&Nuts” хэмээх хамтлагийг танилцуулах хэвлэлийн хурал хийнэ.

“НОВОТЕЛ” ЗОЧИД БУУДАЛ

15:00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet