ДЭЛХИЙН МЭДЭЭ

Буриадад коронавирусийн халдвар эрчимжиж эхэлжээ

ОХУ-ын Буриадын  эрх баригчид коронавирусийн халдвар тархалт даамжрах эрсдэлтэй байгаагийн улмаас сурагчдын намрын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргасан талаар тус бүс нутгийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Буриадын сургуулиудад шинэ коронавирусийн халдвар тархаж байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг сунгасан. Сурагчид арваннэгдүгээр сарын 2-14-ний өдөр хүртэл амарна. Эмч, эмнэлгийн ажилтнууд гэр бүлийн голомтод тархвартай тэмцэх цогц арга хэмжээ авахын тулд амралтын хугацааг нэг долоо хоногоор сунгасан” гэж мэдэгдэлд дурджээ.

Бүс нутгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас мэдээлснээр, энэ сарын 18-ны байдлаар Буриадад коронавирусийн халдварын 139 шинэ тохиолдол илэрсний 92 нь Улаан-Үд хотод бүртгэгдсэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet