ДЭЛХИЙН МЭДЭЭ

Газрын тосны ханш 2023 он хүртэл өсөхгүй

Цар тахлын улмаас газрын тосны үнийн төлөв сул хэвээр байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ. Ирэх оноос эрэлт сэргэхээр байгаа ч OPEC-ийн орнууд нийлүүлэлтээ нэмснээр үнэ одоогийн түвшнээс өсөхөөргүй байгаа аж. Улмаар 2023 он дуустал цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрэхгүй гэж таамаглажээ. Түүнчлэн ОХУ-ын Эрчим хүчний яам энэ онд газрын тосны ханш баррель тутамдаа 30 ам.доллароос хэтрэхгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Тус улсын Эрчим хүний сайд Александр Новак ОПЕК-ийн орнуудын тохиролцоо хэрэгжиж эхэлсний дараа газрын тосны үнэ өснө гэсэн хүлээлт байсан ч ойрын хугацаанд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдахааргүй байгааг онцолжээ. Нийлүүлэлт хэрээс хэтэрч хахсантай уялдан арилжаа хийгч, нэрэгч, дэд бүтцээр хангагч ком¬паниуд түүхий тос хадгалах шинэ арга эрэлхийлж, Европ тивийн нефтийн худалдааны зангилаа цэг, дамжуулах шугам дагуух ачааны жижиг онгоцуудад хүртэл таваар нөөцөлж байна. “West Texas Inter¬ meditate” газрын тос дамжуулах цэг Оклахома мужийн Кушинг дахь хадгалах савууд дүүрээд байгаа юм. “Коронавирусийн цар тахлын улмаас бензиний хэрэглээ муудсантай уялдан дэлхий даяар, ялангуяа АНУ-¬д газрын тосны бэлэн нөөц хурдацтай ихэссээр байгаа нь үнэ унахад хүргэсэн” хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Түүнчлэн ОПЕК олборлолтоо бууруулж эхэлсэн ч эрэлт ихсэх мөдгүй учраас үнэ буурна гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Пүрэв гарагийн өглөөний байдлаар брент төрлийн төрлийн газрын тосны үнэ 43.2 ам.доллар болж, 0.2 хувиар буураад байна. WTI-ийн үнэ ч мөн адил буурчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet