Бээжин зүүн өмнөд эргээ цэрэгжүүлж эхэлжээ

Бээжин Тайваньд халдан довтлохоор бэлтгэж, зүүн өмнөд эргээ цэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн талаар цэргийн ажиглагчид мэдээлж буйг “South China Morning post” мэдээлжээ. Бээжинд байрладаг цэргийн нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардын чөлөөлөх арми пуужингийн баазуудаа шинэчилж байгаа бөгөөд зүүн өмнөд эрэгтээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт гипер пуужингуудаа байруулж эхэлсэн аж. Шинэ пуужин нь илүү хол тусгалтайгаас гадна бай онох чадвар нь хэд дахин илүү гэдгийг цэргийн ажиглагчид онцолжээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-ний өдөр Хятад Улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цэргийн парадын үеэр 2500 км-ын (1550 миль) тусгалтай DF-17 загварын баллистик пуужинг танилцуулж байсан. Тусгаар тогтнолыг эрхэмлэгч Цай Ин Вэн 2016 онд Тайванийн тэргүүнээр сонгогдож, Бээжингийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсанаас хойш Бээжин, Тайпэйгийн харилцаа муудах болсон. Чен Шуй-банг Тайванийн тэргүүн байх үед Бээжин Фужиан, Жэжян мужийн эрэг дээр пуужин байрлуулж, цэргийн хүчнийхэнхээ бэлэн байдалд байдалд байхыг тушааж байжээ. Хиймэл дагуулын зургуудаас харахад Фужиан, Гуандун муж дахь тэнгисийн цэргийн корпус болон пуужингийн хүчний баазууд сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр өргөжиж байгаа аж. Канад төвтэй “Kanwa Defence Review”-ийн ерөнхий редактор Андрей Чанг ” Сүүлийн жилүүдэд Зүүн болон эргийн пуужингийн баазын хэмжээ бүр хоёр дахин өссөн нь Тайванийг онилох дайны бэлтгэлийг эрчимжүүлж байгааг харуулж байна” хэмээжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлэхэд ихээхэн анхаарах болсон. Одоогоор тус улсын тэнгисийн цэргийн 13 бригадын 10 нь зүүн өмнөд эрэгт байрлаж байгаа аж. Тэнгисийн явган цэргийн корпусын төв байр нь 2017 оноос хойш Гуандун дахь Чаожоу хотод байрлаж байсан бөгөөд Тайванийн Каосюн дахь тэнгисийн цэргийн бааз руу халдахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Бээжинд байрладаг эх сурвалжаас мэдээлжээ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон хэмжээний довтолгооны сургуулилт хийжээ.
Эх сурвалж: Koreatimes

Хариулах