ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын эрдэмтэд үнэг гаршуулж эхэлжээ

Сергей Абрамов, түүний гэргий Татьяна нар эзнийхээ тушаалыг дуулгавартай дагаж, сагсгар сүүлтэй үслэг амьтан Пломбиртай тоглож байна. Гэхдээ Пломбир бол нохой шиг сайн найз биш. Тэр бол зэрлэг ан амьтдыг гэрийн тэжээвэр болгохоор олон арван жилийн турш Сибирьт явуулсан туршилтын хүрээнд Оросын эрдэмтдийн үржүүлсэн үнэг юм. Пломбир эзэдтэйгээ тоглож, яг л тэжээвэр мэт авирлах ч гэнэт торонд байгаа тахиа руу дайрч, төрөлхийн авираа ч гаргаж болзошгүй буюу зан авирын хувьд бүрэн судлагдаагүй байгаа юм. ОХУ-ын гурав дахь том хот Новосибирскийн захын хороололд амьдардаг 32 настай Абрамов болон түүний эхнэр, биологич 33 настай Татьяна Абрамова нар үргэлж үнэгтэй амьдрахыг хүсдэг байсан бөгөөд мөрөөдлөө биелүүлсэн ч Пломбир нь хэзээ ч найрсаг, эелдэг, дуулгавартай байдаггүй гэнэ. 1959 онд Зөвлөлтийн генетикч Дмитрий Беляев, Людмила Трут нар Новосибирскийн ойролцоох Академгородок шинжлэх ухааны судалгааны төвийн ферм дээр үнэгийг гаршуулж, хэрхэн яаж бидний одоо мэддэг нохой шиг болж хувирах боломжтой эсэхийг анх судалж эхэлжээ. Гэвч Беляев 1985 онд нас барж, 1991 онд ЗХУ задарч, дараа нь эдийн засгийн хямралын үеэр санхүүжилт дутагдалтай байсан тул туршилтыг зогсоож байсан аж. Гэхдээ тухайн үед хийж байсан туршилт одоо ихээхэн чухал үүрэг гүйцэтэж байгаа юм байна.

Эх сурвалж: Aljazeera

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet