ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Qantas” компани дэлхийн хамгийн урт нислэгийг хийнэ

Австралийн зүүн эргээс Лондон эсвэл Нью-Иорк хүртэл тогтмол шууд нислэг хийх боломж удахгүй бодит байдал болох нь. Уг нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд  Австралийн агаарын тээврийн “Qantas”  компани 19 цаг тасралтгүй нисэх нь хүний биед хэрхэн нөлөөлөхийг судалж үзэхээр 40 зорчигч бүхий гурван удаагийн шууд нислэг ирэх арав, арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөөд байгаа аж. Тус агаарын тээврийн компани Лондон болон Нью-Иоркоос Австралийн  Сидней, Брисбан, Мельбурн хотын  хооронд 2023 оноос шууд нислэг хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байсан юм.  Туршилтын нислэг эхлэхээс өмнө “Boeing 787-9” онгоцыг “Boeing”-ийн үйлдвэрээс Лондон эсвэл Нью-Иорк хотноо аваачих юм байна. Түүнчлэн туршилтын нислэгт оролцох хүмүүсийн олонх нь “Qantas” –ийн ажилчид байх гэнэ. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн удаан нислэг 16-17 цаг үргэлжилж байна. Хамгийн удаан нислэгийг “Emirates” компани “Boeing-777” онгоцоор хийж байгаа бөгөөд Дубайгаас Шинэ Зеландын Оукленд  хүртэл 17 цаг 15 минутын турш нисч байна. Энэ хугацаанд онгоц 14200 км зам туулдаг байна. АНУ-ын “Qantas” компани  13800 км урт замыг 16 цаг 55 минутын дотор туулдагаараа хамгийн удаан нислэгийн хоёрдугаарт бичигдэж байна. Харин гуравдугаарт, Өмнөд Африкийн Йоханнесбургаас АНУ-ын Атланта руу нисдэг “Delta Air Lines” (Boeing-777) 13600 км замыг 16 цаг 40 минут туулдагараар бичигдэж байна.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet