Утсаа усанд унагаасан тохиолдолд яах вэ

Та утсаа усанд унагаасаныхаа дараа яадаг вэ. Магадгүй хашгирдаг байх. Гэхдээ хашгирлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг бид сайн мэдэж байгаа. Утас бол олон зуун долларын өртөг бүхий өндөр технологи. Гэхдээ “Huawei P30 Pro” эсвэл “Samsung Galaxy S10” ашигладаг бол санаа зоволтгүй. Эдгээр утас нь ус нэвтрүүлдэггүй давуу талтай. Ухаалаг утас үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд усны хамгаалалтад ихээхэн ач холбогдол өгдөг болоод буй. Гэхдээ хүн бүр ус нэвтэрдэггүй ус ашиглах албагүй. Тэгвэл усанд утсаа унагаасан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ.
Усанд унагаасан утсыг хамгийн түрүүнд унтраах хэрэгтэй. Утас усан дотор удаан байх тусам дахин асах найдвар буурдаг байна. Усны хамгаалалттай утас ч усанд удаан байвал ажиллагаагүй болдог гэдгийг санаарай. Уснаас гаргаж авсан даруйдаа утсаа хуурай даавуун алчууран дээр тавь. Утсаа сэгсэрч, цэнэглэгч залгаж, товчлуур дээр нь удаан дарж болохгүй. Учир нь дээрх үйлдлийг хийснээр байдал улам хүндэрч утасны нороогүй хэсэг гэмтэх аюултай юм. Харин дараа нь сим карт, баттерей, SD картаа салгаарай. Хэдийгээр алчууран дээр тавьсан ч дотор тал нь хатахгүй байх магадлалтай шүү дээ. Тиймээс тоос сорогч ашиглаад хатаах гэж үзэх хэрэгтэй гэнэ шүү. Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг арга бол будаанд хийгээд 2-3 өдөр огт оролдлолгүйгээр орхих юм. Гэхдээ будаанаас дээр санаа бол гутал зарим хүнсний бүтээгдэхүүн дотор байдаг жижигхэн бөмбөлөг агуулсан уутнуудийг ашиглах юм. Магадгүй энэ тийм ч элбэг тохиолдохгүй ч “Amason”-оос хялбархан олох боломжтой байдаг гэнэ.
Эх сурвалж: https://www.androidauthority.com/

Naval Pack Z-20 Karl Galster
2020-11-05
Factor very well taken.!
Naval Pack Z-20 Karl Galster
Tempered Mask https://giveninja.org/giveaway/dynasty-guardian-pack
опрессовка систем отопления минск
2022-12-31
Why users still make use of to read news papers when in this
technological world the whole thing is accessible on net?