Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч М машинд дайруулж амиа алджээ

Гэрэл зургийг MPA.mn
Өмнөговь аймгийн Цогтцэций сум.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч М амь насаа алдсан хэрэг өчигдөр гарчээ.
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр нэр дэвшигчийн амь насыг түүний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан ойрын хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машины жолоодсоны улмаас хохироосон болохыг нь урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.
Тодруулбал, энэ сарын 14-ний өдрийн 15.10 цагт Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст “хүн машинд мөргүүлж, нас барлаа” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин барьж, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Хариулах