ДЭЛХИЙН МЭДЭЭ

Буурай орнуудын өрийг тэглэх, хугацааг сунгах хэлэлцээ Хятад, Турк, Энэтхэгийн эсэргүүцэлтэй тулгарлаа

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Кармен Рейнхарт Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкны онлайн форум дээр хэлсэн үгэндээ “Хамгийн муу зүйлд бэлтэлтэй” байх хэрэгтэй гэдгийг онцолжээ. ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева өнгөрсөн долоо хоногт цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн сөрөг үр нөлөөг арилгахын тулд зөвхөн Африкийн орнуудад л гэхэд  2023 он хүртэл 345 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатайг мэдэгдэж байв.

Хөгжингүй  орнууд хөгжиж буй болон ядуу буурай орнуудын  өрийг царцаах,  хугацааг сунгахын тулд маш их хүчин чармайлт гаргасаар байгаа ч төдийлөн үр дүнтэй бус байгаа ажээ. Анголийн Сангийн сайд Вера Дэйвс ОУВС болон Дэлхийн банкнаас зохион байгуулсан онлайн форумын үеэр  улс орнуудын өрийг царцаах, хугацааг сунгах нь маш чухал байгааг тодотгосон байна. Улс орнуудад олгосон зээлийн хэмжээгээрээ БНХАУ нэлээд дээгүүрт бичигдэж байгаа ч өрийг царцаах болон хугацааг нь сунгах санаачилгад нэгдээгүй билээ. Үүнтэй холбоотойгоор  DSSI-г удирдаж буй Одиле Рено-Бассо “Хятад зарим улс оронд богино хугацааны хөнгөлөлт үзүүлж байгаа нь сайн хэрэг ч тус улсын хүчин чармайлт илүү их шаардлагатай байна” гэжээ.

“Их-20”-ийн орнууд дэлхийн хамгийн ядуу орнуудад олгосон  урт хугацааны өрийг царцаах, хугацааг нь сунгах хэлэлцээр байгуулах гэж оролдож байгаа боловч Хятад, Турк, Энэтхэгийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet