НИЙГЭМ

45 мянган ам.долларын үнэтэй сургуулийн автобусыг 130 мянган ам.доллароор шахсан уу

Хүүхдийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд энэ жил 75 автобус орж ирэхээс эхний ээлжийн 5 автобусыг өчигдөр Нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өглөө.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон бусад холбогдох албаныхан оролцож, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барив.

Энэхүү автобус Монголд нэг бүрийн үнэ нь 130 ам.доллараар орж ирж байгаа аж. Гэтэл БНХАУ-ын Alibaba.com дээр 43-44 мянган ам.долларын үнэтэй (Бас болоогүй олон тоогоор авбал хямрал үзүүлэх нөхцөлтэй) худалдаалж байх юм. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурагчдыг хөл залгуулах унаатай болгож байгаа нэрээр хэн нэгэн албан тушаалтан шар автобусыг 3 дахин нугалсан үнээр оруулж ирж, Нийслэлд шахжээ. Арай л ичмээр хэрэг биш үү.

Одоо дахиад 70 ширхэг дээрх үнээр оруулж ирнэ гээд боддоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө ч урсаж өгөх нь дамжиггүй боллоо. Энэ хэрээр цөөн хэдэн хүний хэтэвч түнтийж, маадгар алхах нь дамжиггүй ээ.Сургуулийн автобус хүлээлгэн өгөх арга хэмжээнд хэн, хэн ирэв.

2 сэтгэгдэл

  1. Novshnuud yumdaa

    2020-10-14

    ATG shalgaad ehelsen uu! Ingej bval tatvar tolj hulgaichuudiig tejeeh hereg bn uu

  2. Baagii baagii

    2020-10-14

    45 $ ard tumneesee avaach

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet