newswire

Твиттер Доналд Трампыг “эсэргүүцэв”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө коронавирусний эсрэг дархлаатай болсон тухайгаа твиттер хуудсаараа зарлав. Үүнийг Твиттер энэ мэдэгдэл цар тахлын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан гэж үзээд, түүний жиргээг идэвхгүй горимд шилжүүлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч “Өчигдөр цагаан ордны эмч нараар бүрэн дүгнэлт гаргууллаа. Эмч нарын дүгнэлтээр би халдвар авахгүй, дархлаатай, мөн халдвар тараахгүй болсон гэсэн үг юм. Сонсоход тун таатай байна” гэж жиргэсэн юм байна.

Гэхдээ хүссэн хүн нь уг жиргээг үзэх гэсэн нэмэлт товч дарж, уншихаар горимд шилжүүлсэн байна. Харин бусад хүмүүс цааш түгээх боломжгүй болгожээ. Цагаан ордон өнгөрсөн бямба гарагт Трамп ерөнхийлөгчийн эмчээс авсан дүгнэлтийг хэвлэлд ил болгожээ. Уг дүгнэлтэд ерөнхийлөгч бусдад халдвар тараах эрсдэл байхгүй гэж үзэж байгааг онцолсон юм байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet