“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томиллоо.
“Эрдэнэс Монгол” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг юм.
Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.
Д.Хаянхярваа нь:
- 1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч
- 1989 – 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч
- 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга
- 1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
- 1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
- 1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
- 2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
- 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.

Хариулах