СПОРТ

Дүүргүүдийн олимпийн зөвлөлийн удирдлагуудын уулзалт боллоо

Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүд нь улс орон даяар Олимпийн хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтэд олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий МҮОХ-ны салбар байгууллага билээ.

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Улаанбаатар хотын найман дүүргийн олимпийн зөвлөлийн дарга, арга зүйч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Олимпийн зөвлөлүүдэд тулгамдаж буй асуудлуу

дыг хэлэлцэж, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов. Үүний хүрээнд МҮОХ-ноос Олимпийн зөвлөлүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр

тодорхой ажлуудыг өрнүүлж буйг мэдээлэв.

Мөн МҮОХ-ноос хэрэгжүүлэх аймаг, дүүрэг, сумдад спортын заал талбайг нэмэгдүүлж, ард иргэдэд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дадал болгон нийтийн эрүүл мэндийг хамгаалах төсөлд хамтран ажиллахаар хэлэлцэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet