НИЙГЭМ

ТЦА: Оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослоор 317 хүн нас барсан

Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 16.091 зам тээврийн осол бүртгэгдсэн гэж ТЦА-наас мэдээллээ. Зам тээврийн осол хэргийн 70-80 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. Үлдсэн 20 орчим хувь нь орон нутагт үйлдэгдсэн бөгөөд хүний амь нас эрсдэх хор хохирол илүү байгаа аж.

Өнгөрсөн есөн сарын байдлаар Уусын хэмжээнд зам тээврийн ослоор нийт 317 хүн нас барсан байна. Үүний 232 нь орон нутгийн замд тохиолджээ. Тэдгээрийн дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр өөрийнхөө хашаан дотор мөргүүлсэн, гэмтсэн эсвэл эцэг эхтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж яваад онхолдох хэлбэрийн эрсдэлээс үүдэн хүүхдийн амь нас хохирсон тохиолдол цөөнгүй байсан аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet