СОЁЛ УРЛАГ

Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлт 80 хувьтай байна

Соёлын сайд С.Чулуун, дэд сайд М.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалган, холбогдох албаны хүмүүстэй уулзан санал солилцон, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлөх бөгөөд одоогийн байдлаар 91 айл газраа бүрэн чөлөөлсөн, 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болж зөвшилцөх шатанд явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хуулийн дагуу хийхээр төлөвлөөд байгаа юм.

Газар чөлөөлөлт өнөөдрийн байдлаар 80 хувьтай байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав.

Үндэсний урлагийн их театр нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудал бүхий бүх төрлийн тоглолт арга хэмжээ зохион байгуулах боломжтой танхимтай байх юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet