АЙЛЧЛАЛ

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад ирлээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй бие даасан тав дахь айлчлал болж байна.

Манай улсад өнөөдөр айлчлан ирэх Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн товч намтрыг танилцуулж байна.

Тэрбээр 1955 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Япон Улсын зүүн хэсэгт орших Точиги мужид төрсөн. 65 настай. 1978 онд  Токиогийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг, 1983 онд АНУ-ын Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал:

  • 1978-1980 онд “Марубэни” компанид ажилтан  
  • 1983 онд “Ёмиүри” сонины газрын Нийгэм, улс төрийн хэлтэст сэтгүүлч   
  • 1983-1991онд “McKinsey & Company”-д зөвлөх 
  • 1993 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон (нийт 8 удаа сонгогдоод байгаа).
  • 1999-2002 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд 
  • 2002-2003 онд Гадаад хэргийн дэд сайд
  • 2003-2005 онд Окинава, Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд
  • 2005 оноос Васэдагийн их сургуулийн хүндэт профессор
  • 2007-2008 онд ЛАН-ын Нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга
  • 2008-2009 онд Санхүүгийн бодлого, засаглал хариуцсан сайд 
  • 2009-2010 онд ЛАН-ын ЕНБД-ын орлогч 
  • 2010-2011 онд ЛАН-ын Мэдээлэл, сурталчилгааны хорооны дарга 
  • 2011-2012 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга 
  • 2012-2014 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд 
  • 2014-2016 онд  ЛАН-ын Сонгуулийн хорооны дарга 
  • 2016-2017 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2017-2019 онд  Эдийн засгийн шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд 

Т.Мотэги 2019 оны есдүгээр сараас Ш.Абэ, улмаар есдүгээр сараас Ё.Сүгагийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа юм байна.


Эх сурвалж: ГХЯ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet