ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дуунаас хурдан пуужингийн туршилт амжилттай болжээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Циркон” пуужингийн туршилтыг харуулсан бичлэгийг лхагва гарагт олон нийтэд дэлгэлээ. Дууны хурдаас найм дахин илүү хурдтай аялах чадавхтай пуужинг байлдааны усан онгоцноос харважээ.

Туршилт амжилттай болсон талаарх илтгэлийг генерал Валерий Герасимов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд онлайнаар тавьсан байна. Тэрбээр “Циркон” пуужин 450 км-ыг 4 минут 30 секунд туулсан амжилт үзүүлснийг цохон тэмдэглэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин туршилт амжилттай болсон нь Оросын батлан хамгаалах төдийгүй бүх улс орон даяар чухалд тооцогдох үйл явдал гэж сайшаажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet