ШИНЖЛЭХ УХААН

Монголоос шүдгүй, тотьтой төстэй үлэг гүрвэлийн олдвор олджээ

Эдинбургийн их сургуулийн судлаачид “Оксоко аварсан” (Oksoko avarsan) гэх 69 сая жилийн өмнө дэлхий дээрх амьдарч байсан өдөт үлэг гүрвэлийн олдворуудыг Монголын говиос олсон гэдгээ дэлхийд зарлалаа. Нас бие гүйцсэн үедээ хоёр метрийн урттай, тоть шувуутай төстэй, аливаа орчинд дасан зохицох чадавх туйлын өндөр энэ төрлийн үлэг гүрвэлүүд гартаа хоёр хуруутай байжээ.

Тэдний хошуу өнөөгийн тоть шувууныхтай мөн тун төстэй бөгөөд шүдгүй. Ийнхүү эрдэмтэд Овираптор овогт багтах гүрвэлүүд гартаа хоёр хуруутай байгаа анхны тохиолдлыг олж нээлээ. Энэ нь шувуутай төстэй үлэг гүрвэлүүд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг судлахад чухал хувь нэмэр оруулахаар байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet