“Batman” киноны нээлт дахин хойшлогдов

Кино сонирхогчдын тэвчээрийг барж буй “Batman” киноны нээлт дахин хойшлогджээ. Тодруубал, “Warner Bros” компани даваа гарагт “Dune” киноныхоо нээлтийг хойшлуулснаа зарласан бол мягмар гарагт “Batman”-ы нээлтийг хойшлуулсан гэж мэдээллээ.
Уг нь “Batman” киноны нээлтийг 2021 оны аравдугаар сарын 1-нд товлосон байсан боловч 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл ийнхүү хойшлууллаа. Шалтгааны нэг нь гол дүрийн жүжигчин Роберт Паттинсоны коронавирусийн хариу эерэг гарсантай холбоотой аж.

Хариулах