ДЭЛХИЙН МЭДЭЭ

Трамп эмнэлгээс гарч, сонгуульт ажилдаа оров

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүнтэй хатагтай нар “COVID-19”-ээр өвчилсөн үйл явдал олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдийг эмнэлэгт өнгөрүүлсэн Доналд Трамп даваа гарагт эмнэлгээс гарч, Цагаан ордонд эргэн иржээ. Тэрбээр ард иргэддээ хандан “COVID-19”-ээс айхгүй байхыг уриалсан байна.

Тэрбээр, “Би коронавирусийн талаар их зүйл мэдэж авлаа. Нэг зүйл маш тодорхой байгаа. “COVID-19”–т битгий дарлуул. Энэ вирусээс битгий ай. Бид цар тахлыг ялан дийлэх болно. Бидэнд  хамгийн сайн эмнэлгийн тоног, төхөөрөмж байна. Саяхан шинээр гарган авсан шилдэг эм бэлдмэлүүд ч манай улсад байна” хэмээлээ.

Одоогоос тав хоногийн өмнө “COVID-19”-ын халдвартай болохоо зарлаж байсан Доналд Трамп ийм хурдан эмнэлгээс гарч байгаа нь бас анхаарал татсан үйл явдал болж байна. Түүнийг эмчлэхэд вирусийн эсрэг эм бэлдмэл болоод бусад эмчилгээний арга барилыг хослуулж буй аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet