ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улс ФАТФ-ын СААРАЛ жагсаалтаас гарлаа

Гэрэл зургийг MPA.mn

ФАТФ-ын саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан тухай мэдээллийг ГХЯ-наас мэдээллээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэлэхдээ “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар аравдугаар сарын 6-нд гаргалаа” хэмээв.

ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирээд буцсан. Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцсон юм. Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан эсэхийг дүгнэнэ хэмээн Засгийн газраас мэдээлж байсан.

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/  2019 оны аравдугаар сард Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан билээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet