ДЭЛХИЙН МЭДЭЭ

СУДАН: Босогчдын бүлэглэлүүдтэй энхийн гэрээ байгууллаа

Суданы шилжилтийн засгийн газар босогчдын хэд, хэдэн бүлэглэлтэй  энхийн гэрээ байгуулсан талаараа мэдээллээ. Тус гэрээнд гарын үсэг зурах үйл явдал Өмнөд Суданы нийслэл Жубе  хотод өнгөрсөн бямба гарагт болсон бөгөөд үүнийг ард иргэд нь 20 гаруй жил үргэлжилж  байгаа иргэний дайн эцэс болох нь гэж баяртайгаар хүлээн авлаа.

Суданы  түр  ерөнхийлөгч  Абдель Фаттах Аль Бурхан энхийн гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа “Ард  түмний хувь заяаг шийдэх онцгой  өдөр боллоо. Олон жил үргэлжилсэн дайны дараа энх тайван тогтож, хувьсгал хийх  зорилгодоо хүрч чадсан” гэж онцлов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet