НИЙГЭМ

Явган хүний гарцаар гарч явсан таван настай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ

Аравдугаар сарын 5-ны өдөр буюу өчигдөр явган хүний гарцаар гарч явсан таван настай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, 16.48 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б явган зорчигч Б, О нарыг мөргөсөн байна. Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохироосон байна.

Жолооч та явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчдод зам тавьж өгөх, эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

3 сэтгэгдэл

  1. эвий

    2020-10-06

    эвийдээ эвий зүрх шимширч байна

  2. Зззз

    2020-10-06

    Тэр новшийн алах юмсан

  3. Ганхүү

    2020-10-06

    Эцэг эх нь яаж шаналж бгаа болдоо

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet