Live
АЙЛЧЛАЛ

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад айлчилна

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар энэ сарын 9-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх талаар ГХЯ-наас мэдээллээ.

Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы  Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг  бүхий л салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй 5 дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилсан.

2 сэтгэгдэл

  1. бид

    2020-10-06

    bitgii lguilga guigaasai daa

  2. narmaa

    2020-10-06

    ailchlaluud ch ursaj bn da

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet