НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: “Ухаалаг буухиа автобус” системийн судалгааг танилцуулна

Гэрэл зургийг MPA.mn

ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: “Уул уурхай ба оюун ухаан – Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт тайлангийн дүгнэлт болон зөвлөмжийн талаарх панел хэлэлцүүлэг болно.

“ХОЛИДЭЙ ИНН”
10:30 цагт: Вэбсайт болон автоматжуулсан мэдээллийн сангийн нээлтийн ажиллагаа болно. Тус арга хэмжээнд ШӨХТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, “ABLE Soft” компанийн төлөөлөл оролцоно.

“MОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
10:30 цагт: Улаанбаатар хотын төвийн бүсийн зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг 20-30 хувь бууруулах “Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны ажлын тайлан танилцуулна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
11:00 цагт: Гадаад харилцааны сайдын урилгаар Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн Монгол Улсад хийх албан айлчлалын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91118403

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

БШУЯ-НЫ ГАДААХ ТАЛБАЙ
11:00 цагт: Сонсголын бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллага, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл жагсаал зохион байгуулна.

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”
11:00 цагт: Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас “Сонгуулийн бүртгэлийн тухай” мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зохион байгуулна.

“НАРНЫ ХҮҮХДҮҮД – 1” ЦЭЦЭРЛЭГ
11:40 цагт: Улаанчулуутын хогийн цэгийг түшиглэн амьжиргаагаа залгуулдаг иргэдийн хүүхдүүдийг сургадаг “Нарны хүүхдүүд – 1” цэцэрлэг үйл ажиллагаагаа өргөжүүлэх челленж эхлүүлэх гэж байгаа талаараа хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99137112, 99103108

УЛААНБААТАР ДАХЬ ОРОСЫН ШИНЖЛЭХ, УХААН СОЁЛЫН ТӨВ
16:00 цагт: ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet