newswire

Д.Трамп эмнэлгээс гарчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний халдварт өвчний эмчилгээ хийлгэсэн Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эмнэлгийг орхиж, Цагаан ордныг зорьжээ.

Тэрбээр хамгаалагч нараа дагалдуулж, амны хаалтаа зүүсэн байдалтайгаар эмнэлгээс гарч ирсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөөгүй байна.  Ийнхүү Д.Трамп гурван хоног эмчилгээ хийлгэсний дараа эмнэлгээс гарсан байна. 

Өөрт нь болон гэргий Меланьяд нь коронавирусний халдвар илэрсэн тухай Д.Трамп баасан гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр тэр өдөртөө Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгт хүргэгдсэн. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинэн мэдэгдэхдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон Д.Трамп ойрын өдрүүдийг эмнэлэгт өнгөрөөж, тэндээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet