НИЙГЭМ

Орхон голд сэлэх гэж ороод алга болсон 64, 70 настай иргэдийг хайх ажиллагааг зогсоолоо

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн Өндөр-Эрэг гэдэг газар тус сумын иргэн 70 настай, эрэгтэй А, 64 настай, эрэгтэй С нар наймдугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагийн орчим Орхон голын  ус руу сэлэх гэж ороод живжээ. Уг дуудлагыг  тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч:

  • Наймдугаар сарын 18-31-ний өдөр,
  • Есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоосон байжээ.

Аравдугаар сарын 3-ны өдөр ар гэрээс нь гаргасан дахин хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн аравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

Ингэхдээ нэгдүгээр бүлэг анх осолдсон газраас Тавтын пост хүртэл 45 км-т, хоёрдугаар бүлэг Төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 25 км-т тус тус завиар Орхон голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж ажиллагааг зогсоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet