ДЭЛХИЙН МЭДЭЭ

Алдарт Кензо Такада коронавирусийн улмаас таалал төгслөө

Алдарт “Kenzo” брэндийг үндэслэгч Кензо Такада коронавирусийн улмаас нас барсан харамсалтай мэдээг дэлхийн хэвлэлүүд нийтэллээ. Тэрбээр энэ жил 81 настай байсан бөгөөд Парис дахь Америкийн эмнэлэгт таалал төгсжээ.

1960-аад онд Такада Францад ирсэн анхны япон загвар зохион бүтээгч болж байсан бөгөөд удалгүй  Парис даяар алдаршсан гэдэг. Парис хотын захирагч Энн Идальго Твиттертээ “Ер бусын авьяастай загвар зохион бүтээгч загварын ертөнцөд өнгө, гэрэл гэгээ авчирсан түүний араас бид гашуудаж байна” гэжээ.

Avon и Кензо Такада представили новый парный аромат Avon Life Colour —  Рамблер/женский

Кензо Такада 1939 онд Хёго мужид төрж, 1965 онд  Франц руу цагаачилжээ. Дэлхий даяар алдаршсан өөрийн нэрийн брэндийг тэрбээр 1970-аад онд үүсгэн байгуулсан ч 1993 онд тэрбээр LVMH-д “Kenzo” брэндээ зарсан бөгөөд түүнээс зургаан жилийн дараа загварын ертөнцийг орхисон түүхтэй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet