ШИНЭ НОМ

1937 оныг цоо шинээр харах боломж

“ХУВЬСГАЛЫН ИРТ ИЛД” номын тухай…

“Улс төрийн их хэлмэгдүүлэлт” энэ бол Социалист нийгмээс үлдэж хоцорсон хуучин ойлголт. Үнэндээ бид 1937 онд гаднын хядлагад өртсөн ард түмэн билээ. Харин энэхүү хядлага эхлэхтэй зэрэгцэн хэлмэгдүүлэлт гарчээ. Хядлагад өртөн баривчлагдан буудуулсан хүний ар гэрийнхнийг эсэргүүний гэр бүл хэмээн ажил, сургуулиас хөөж, зарим тохиолдолд буудан алж, эд хөрөнгийг нь хурааж нийгмээс гадуурхаж буй явдал их хядлагыг дагаж гарсан хэлмэгдүүлэлт бөгөөд тус хядлагын цар хүрээг тодорхойлсон түүний сүүдэр юм.

Романы дэд нэр “Сүүдэр” хэмээсний учир энэ болой. Романд цуст их хядлагыг хэрхэн зохион байгуулж буй болон түүнтэй зэрэгцэн эхэлсэн хэлмэгдүүлэлт яаж явагдсаныг олон үйл явдлыг сүлжилдүүлэн, тэдгээрт оролцсон хүмүүсийн дүрээр дэлгэрэнгүй тов тодорхой үзүүлжээ.

Харин зохиолч П.Ганбаатар бүтээлийнхээ тухай “Үнэндээ ардчилал гарч ирснээр бүх зүйл нээгдэж ил тод болсон гэх авч илэрхий баримттай 20 дугаар зууны эхэн үеийн ардын хувьсгалын түүхийг илтээр мушгин, түүхэн хүнийг хошигнон шогчилж, үүнийгээ хүмүүст ойлгомжтой байх хэлбэрээр бичлээ хэмээн тайлбарлах зэргээр тархи угаах элдэв дээдийн явуулга дотоод гадаад хүчин зүйлээр биежиж идэвхжлээ. Энэ нь яван явсаар нийгмийг төөрөгдөлд үерийн ус мэт автуулж байна. Хувь хүний эрхийг төр улсаас дээгүүр тавьж, нийгмийн үнэт зүйл рүү эрээ цээргүй халдах үзэгдэл ч гаарав. Ардчилал гэдгээр бүхнийг хаацайлан, олон мянган жилийн түүх соёл уруугаа ичгүүргүйгээр нулимж, нэгдмэл улсыг задлах, улмаар нийгмийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирах явдал газар авсаар буй энэ үед сав л хийвэл төрийг хараан зүхэхдээ ашигладаг 1937 оны түүхийн бодит үнэнийг аль нэгэн их гүрний эрх ашгаас ангид, намч биш, үзэл сурталгүй, зөвхөн хувь зохиолчийнхоо дүгнэлтээр баяжуулан, уран сайхнаар дүрслэн үзүүлсэн нэгэн томхон бүтээл юм” хэмээжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet