COVID-19

ЯПОН: Иргэдээ коронавирусийн эсрэг дархлаажуулалтад үнэгүй хамруулна

Япон Улсын засгийн газар иргэддээ хийх коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын зардлыг төрөөсөө даахаар болжээ. Ингээд зогсохгүй вакцин тухайн хүнд сөрөг нөлөө үзүүлбэл Засгийн газраас нөхөн төлбөр олгох гэнэ.

Тодруулал, вакцин үйлдвэрлэгч компани, эмийн үйлдвэрүүд тухайн иргэнд нөхөн төлбөр төлөхөөр бол уг зардлыг засгийн газраас гаргах юм байна. Мөн уг төлөвлөгөөний дагуу орон нутгийн засаг захиргаа вакцинжуулах хөтөлбөрийг хариуцаж, иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалах гэнэ. Харин тухайн вакцин үр дүнгүй, хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах шинж тэмдэг илэрвэл уг хөтөлбөрийг зогсоох юм байна. Одоогоор Японы анагаах ухааны эрдэмтэд уг хөтөлбөрийг дэмжжээ.

Тус улсын эрүүл мэндийн яам Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Парламентын ээлжит бус чуулганд өргөн барьж, Японы засгийн газар ирэх оны эхний хагас гэхэд иргэн бүрээ хамруулах хэмжээний вакцин худалдаж авахаар Өрнөдийн эмийн компаниудтай яриа хэлэлцээ хийж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet