СОЁЛ УРЛАГ

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно

“Монголын бүжгийн спортын холбоо” ТББ-аас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 8-ны өдөр “Буянт Ухаа спорт ордон”-д зохион байгуулна.

Бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчдийн хүсэн хүлээн байж оролцдог тус тэмцээн 8 насны ангиллаар зохион байгуулагдах ба тамирчин хөгжүүлэх, зэрэглэлийн, формейшн тэмцээнд бүжгийн спортын тамирчид Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөнө. Үүнд:

– Хүүхэд нас-0

– Хүүхэд нас-1

– Хүүхэд нас-2

– Өсвөр нас-1

– Өсвөр нас-2

– Залуучууд

– Насанд хүрэгчид

– Сениор

“Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн”-д нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчид оролцоно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet